Нийслэлд хүүхдийн шинэ эмнэлэг барихаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-21 16:12:02

Улаанбаатар хотод ирэх жилээс 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа юм.

Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн өнөөгийн байдал харьцангуй сайжрах юм. Өнөөдрийн байдлаар ханиад томуу ихэссэнээр эмнэлгүүдийн ачаалал нь эрс нэмэгдсэн байна. Ийм нөхцөл байдал жил бүр давтагддагийг эмч нар онцолж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ долоо хоногийн эхээр нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл авсан. Өнгөрсөн баасан гарагт ХУД, СХД-ийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг биеэрээ явж танилцсан юм. Тэрбээр, нийслэлээс болон салбар яаманд тавих санал юу байгааг эмч мэргэжилтнүүд, өвчтөний үгийг сонссон юм.

Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй гайгүй ч амьсгалын замын цочмог халдвар ихэсчээ. Цаашид тархалт ихэсч магадгүй учраас нийслэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн  ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна.

Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ