Гурван суманд хонины "цэцэг" өвчин илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-12-21 10:15:10

Төв аймгийн Баян сум, Дундговь аймгийн Дэрэн, Эрдэнэдалай суманд хонины гоц халдварт "цэцэг" өвчин илэрсэн талаар ОБЕГ-аас мэдээлж байна.

Тодруулбал Төв аймгийн Баян сумын Цант багийн “Бөөрийн гол” гэдэг газар малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна. 

Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Зүүн хужирын бууц” гэдэг газар малчин Б-н 82 хонинд, Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бөгтөрийн усны хүрэн дэл” гэдэг газар малчин Ө-н хонинд малын гоц халдварт “цэцэг” илэрчээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ