УИХ-ын чуулганы хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 3 асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонсохоор товложээ.
Чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Б.Туул