Эрдмийн баярын өдөр 4 шинэ цэцэрлэг үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:10:34

09-р сарын 01-ний энэ өдөр Монгол орны минь өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийн хонх цангинаж, хүүхэд багачууд  эрдмийн их өргөөндөө суралцах хүсэл эрмэлзэл, урам зориг дүүрэн цуглацгаалаа.

Энэ хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн 35 сургуульд 18000 орчим сурагч, сургуулийн өмнөх боловсролын 37 цэцэрлэгт 7000 орчим бяцхан багачууд суралцаж, 1500 орчим багш ажиллана. Мөн 6 настай 2300 орчим хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцана. Шинэ хичээлийн жилд тус аймгийн Сант суманд ерөнхий боловсролын шинэ сургууль барьж байгаа бол Шаамар, Дулаанхаан, Бугант тосгод, Баянгол сум хэмээх 4 газарт 500 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү явдал нь Сэлэнгэ аймаг цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийнхээ 91 хувийг цэцэрлэгт хамруулж байгаа томоохон амжилт юм. Цаашид ч хүн ам олноор суурьшсан Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур зэрэг газруудад шинээр цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага байгаа хэмээн аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо хэлж байв.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд