Мик Жаггер 73 насандаа наймдахь хүүхдээ өлгийдөн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-12-09 12:07:13

ЛОНДОН./BBC/. Их Британийн "Rolling Stones" рок хамтлагийн ахлагч Мик Жаггер 73 насандаа эцэг болжээ.

Түүний найз бүсгүй 29 настай Америкийн балетын бүжигчин Мелани Хэмрик Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгт хүү төрүүллээ. Энэ хүү Жаггерийн 8 дахь хүүхэд болж байна.

“Мик эхнэрээ төрөх үед дэргэд нь байсан. Эх, хүү хоёрын бие сайн байгаа” гэж Жаггерын бие төлөөлөгч Бернард Доэрти мэдэгдлээ.

Рок дуучны хувьд 4 эхнэрээс төрсөн 7 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 15 настай, хамгийн том нь 45 настай ажээ. Мөн 5 ачтай ба 2014 онд тэрбээр элэнц өвөө болсон гэнэ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ