Зөрчлийн илрүүлэлтийн үеэр 94 зөрчил илрүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-07 01:14:14

 Завханд “Зөрчлийн илрүүлэлт” арга хэмжээ амжилттай явагдлаа.

Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан захиргааны зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөрчлийн илрүүлэлт” ерөнхий арга хэмжээг улс орон даяар 14 хоног зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний хүрээнд Завхан аймагт 94 зөрчил илрүүлж,  иргэн, аж ахуй нэгж байгууллагад 3.127.800 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Монгол Улсын хэмжээнд “Зөрчлийн илрүүлэлт”-ийн арга хэмжээг явуулснаар өмнөх хоногуудтай харьцуулахад илрүүлэлт 30,2 хувиар өсч, гэмт хэргийн гаралт 4,3 хувиар буурсан нь зохих үр дүнгээ өглөө хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ