Бэлгийн замын халдварт өвчний тархалт ихэсчээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:47:14

Дорноговь аймагт бэлгийн замын халдварт өвчний  тархалт ихэсчээ. Аймгийн  Эрүүл мэндийн газраас гаргасан албан ёсны мэдээлэлд халдварт өвчний дотор БЗДХ 2007 онд 20.6 хувь байсан бол 2012 онд 64.5 хувь болж нэмэгдэн, 2015 оны эхний гурван сарын байдлаар 47 хувьд хүрч улс, аймгуудын дунджаас 1-2 дахин өндөр байгааг тэмдэглэсэн байна.

Ялангуяа тэмбүүгийн халдвар 2014 онд 10000 хүн амд 28.3  болж өмнөх оноос 9.3-аар нэмэгдэж  бэлгийн замын халдварт өвчний тархалтаар  21 аймгаас эхний хоёрт жагссан аж. Сүүлийн таван жилийн судалгаагаар БЗДХ-ын 76.5 хувь нь Сайншанд, Замын-Үүд суманд бүртгэгдсэн төдийгүй БЗДХ-аар өвчлөгсдийн 53.7 хувь нь ажилгүй, 49.3 хувь нь гэр бүлтэй, 42.5 хувь нь хөдөлгөөнт хүн ам, 20.2 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь  энэ өвчнөөс  сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байгааг мэргэжлийн байгууллага дурджээ. Тиймээс Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр зарлиг гаргаж тус сумын зорилтот бүлгийн нөхөн үржихүйн насны залуучуудад урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг 10 дугаар сарын 12-17-ныг хүртэл зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар долоон багийн 2200 орчим иргэнбагийнхаа Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ хийлгэх шаардлагатай  байгаа ч   иргэдийн оролцоо хангалтгүй байна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ