Япон, ОХУ-ын сайд нар энхийн гэрээ байгуулах асуудлаар ярилцав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 14:42:42

ТОКИО. /Kyodo/. Энэ сарын сүүлчээр болох Япон-ОХУ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээний талаар ярилцсан байна.

Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн бямба гарагт Москва хотноо уулзжээ.

Хэлэлцээний эхэнд С.Лавров хэлэхдээ “энэ уулзалт бол Ерөнхийлөгч В.Путины Японд хийх айлчлалын өмнөх сүүлчийн уулзалт юм” гэжээ.

Хариуд нь Ф.Кишида хэлэхдээ “би энэ уулзалтыг маш их ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ уулзалт нь айлчлалын бэлтгэл ажлыг эцсийн байдлаар бүрэн хангах боломжийг бидэнд олгоно” гэжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 15-нд Ш.Абэгийн төрөлх нутаг болох Ямагүчи мужид уулзаж, дараа өдөр нь Токио хотноо хэлэлцээ хийх юм.

Г.Доржханд

 


 

Холбоотой мэдээ