Замын-Үүдээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдийг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-01 15:36:55

БНХАУ-аас хар тамхи хилээр оруулж ирсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Монгол Улсын иргэн А, Э нар нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд ордог "мөс" хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ. Мөн Монгол Улсын иргэн Т нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс гэх бодисыг зарж борлуулах зорилгоор илгээмжийн газраар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тус тус илрүүлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Дээрх этгээдүүдийг баривчлан  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтыг үргэжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ