"Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо" сэдвээр мэтгэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-01 14:48:22

 Оюутан залуучуудын авлигын эсрэг санал санаачилгыг дэмжих, тэдгээрийн идэвх оролцоог нь нэмэгдүүлэх, авлигын хор аюулыг олон нийтэд таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилготой энэ мэтгэлцээнд бүх их, дэдэ сургуулиудын оюутнууд оролцох боломжтой юм байна.

Авлигатай тэмцэх газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хамтарч зохин байгуулах тэмцээнд  их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнууд баг болж оролцох юм. Тэмцээнд оролцох багийн тоог хязгаарлахгүй бөгөөд нэг сургуулиас 15 хүртэл баг оролцох боломжтой. Тэмцээний шагналын хувьд, нэг,  хоёр, гуравдугаар байр  эзлүүлж  Өргөмжлөл, мөнгөн шагнал олгох юм. Нэгдүгээр байр 1 000 000 төгрөг, хоёрдугаар байр 400 000 төгрөг, гуравдугаар байр   200 000 төгрөгийн шагнал хүртэнэ. Уралдааны хугацааг техникийн зөвлөлгөөн хийсний дараа зарлах юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ