АН-ын анхан шатны нэгж, байгууллагууд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИрэх сарын 6-нд зарлан хуралдуулах Ардчилсан намын VI Их хуралд оролцох 1210 төлөөлөгч сонгохоор намын анхан шатны нэгж, байгууллагууд маргаашнаас хуралдаж эхэлнэ.
Тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж VI Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох журмын дагуу төлөөлөгчдийг сонгохдоо сум бүрээс нэг, мөн аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд болон АН-ын анхан шатны бүх нэгж, намын дэргэдэх байгууллагуудаас оролцуулах болсон юм.
Анхан шатны нэгж, байгууллагууд энэ сарын 26, 27-нд буюу амралтын өдрүүдэд хуралдаж, Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгохоос гадна Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн өнөөдөр тус намын Үүрүүдийн холбооноос анхан шатны гишүүдээ сонсох хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Н.Туяа