Элчин сайд С.Цоггэрэл хүмүүнлэгийн тусламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-22 09:40:26

Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэж өгөв.

Элчин сайд С.Цоггэрэл үерийн улмаас олон хүний амь үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсаас байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан дулаан хөнжил, хувцсыг хүмүүнлэгийн тусламж болгон өгч байгааг тэмдэглэв.

Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр байгалийн гамшиг тохиолдсон хүнд хэцүү үед тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнд талархал илэрхийлээд, тусламжийн эд зүйлс гамшигт өртсөн иргэдэд эд материалын хувьд төдийгүй сэтгэл санааны чухал дэмжлэг болно гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Холбоотой мэдээ