Ерөнхий сайд ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-18 08:52:45

УИх-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийхээр товлогджээ. 

Нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд батлагдсан хууль, УИХ-ын тогтоолын эцсийн найруулга сонсох, "Улс тунхагласны өдөр"-өөр амрах тухай тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш 15.00 цагаас "Засгийн газрын цаг"-аар Монгол Улсын Ерөнхий сайд “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийх юм байна. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ