Д.Нацагдоржийн судлалд хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 23:40:17
Yesukheitumur Tumurbaatar

Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч соён гэгээрүүлэгч сэхээтэн, нэрт Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдорж судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим эрдэмтэн, зохиолч, жүжигчдийг Төв аймгийн Засаг даргын хүндэт тэмдгээр шагнасан юм.

Тодруулбал Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Д.Цэдэв, Д.Нацагдорж судлаач хэл бичгийн ухааны доктор С.Лочин, Хэл бичгийн ухааны доктор профессор Ч.Жачин, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Бадарч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч О.Сундуй, “Харанхуйн хад” уран сайхны киноны Д.Нацагдоржийн залуугийн дүр бүтээгч Г.Баярхүү, “Харанхуйн хад” уран сайхны киноны Д.Нацагдоржийн хүүхэд насны дүр бүтээгч М.Чингүүн нарыг тус тус шагнасан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ