Үнэт металь, байгалийн баялаг олборлогсдыг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт үнэт металь, байгалийн баялаг олборлодог иргэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Энэхүү шалгалтыг Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар, Аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бусаар байгалийн баялаг, үнэт металл олборлож, байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд явуулж байгаа юм.
Хамтарсан хяналт шалгалт хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох, шаардлагатай бол ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг нь хурааж улсын орлогод оруулах, устгах, олборлон угааж байгаа шороо чулууны гарал үүсэл, ямар төрлийн бодис хэрэглэсэн талаар дээж авч тогтоох, дүгнэлт гаргах юм. Мөн холбогдох этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд нөлөөлсөн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авхаар ажиллаж байна..
Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр Жаргалант сумын нутаг дэвсгэрт энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй цөөхөн хэдэн иргэн, аж ахуйн нэгж байдаг байна.
Гэсэн ч үүний цаана хулгайгаар, хууль зөрчин хичнээн хүн байгалийн баялаг, үнэт металл олборлож түүнийгээ хувийн хашаандаа угааж орчныг бохирдуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчин хордуулж байгаа нь тодорхойгүй байна.
Мэргэжлийн байгууллагын хараанд өртөөгүй хууль бусаар, хулгайн замаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байгалийн баялаг, үнэт металл олборлож, угааж байгаа зөрчлийг иргэд мэдэж байгаа бол мэргэжлийн байгууллагад хандан мэдээлэх, хамтран ажиллах боломжтой гэнэ.
А.Бямбасүрэн