Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээг яаралтай үзүүлэхэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-11 14:59:15

ЭХЭМҮТ-өөс Томуу,томуу төст өвчин, түүний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ, хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр лавлагаа төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг Эрүүл мэндийн сайдын баталсан “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн орны зохицуулалт хийх, бэлэн байдлыг хангах” тушаалын хэрэгжилтийн дагуу явуулж байна.

Сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Др Су Нюунт -У нар оролцож үг хэлэн, эмч нарыг сургалтдаа идвэхитэй оролцож, байгууллагууддаа сурсан зүйлээ ажил хэрэг болгохыг хүслээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ