Бүрэнтогтох сум Эрүүл мэндийн шинэ төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 16:21:17

Хөвсгөл аймгийн  Бүрэнтогтох суманд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус төвийн барилга улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

Эрүүл мэндийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр болон сум орон нутгийн удирдлагууд ороцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Бүрэнтогтохчууд шинэ Эрүүл мэндийн төвтэй боллоо. Сумын иргэд заавал аймгийн төвийг зорилгүй эндээ эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн нь маш чухал. Нөгөөтэйгүүр алслагдсан багуудын иргэдэд шинэ Эрүүл мэндийн төв үйлчлэх учиртай. Одоо эмч, мэргэжилтнүүд ажлаа сайн хийх үлдлээ” гэдгийг онцолж байлаа.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ