Д.Трамп ялсан нь дэлхийн санхүүгийн зах зээлд эергээр нөлөөлнө гэв

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 17:03:57

МОСКВА./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан нь Оросын болон дэлхийн санхүүгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев сэтгүүлчдэд мэдэгдлээ.

“Д.Трамп сонгуульд ялсан нь Оросын санхүүгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө гэж бид үзэж байна. Дэлхийн зах зээл ч богино хугацаанд сэргэх боломжтой бөгөөд Ерөнхийлөгч Трампын өсөлтөд чиглэсэн прагматик хандлагыг өндрөөр үнэлэх болно. Геополитикийн түгшүүртэй байдал болон сөргөлдөөний  үед дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байж чадахгүй юм.

Трампын хандлага нь хуучирсан ягшмал онол номлолыг эргэн харж, эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагаа, хөгжин цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихэд чиглэж байгаа нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэж ОХУ-ын шинжээч дүгнэсэн байна.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ