Х.Клинтон Трампын төрсөн нутагт ялалт байгууллаа

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 10:25:14

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон ерөнхий дүнгээр ялалт байгуулахад нь чухал ач холбогдолтойд тооцогдож буй  Нью-Йорк муж улсад ялах нь нэгэнт тодорхой болжээ.

Х.Клинтон олон жилийн турш Нью-Йорк муж улсыг төлөөлөн АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүнээр ажиллаж байсан юм.

Харин түүний өрсөлдөгч болох Дональд Трамп Нью- Йорк хотод төрсөн бөгөөд одоо ч тэнд амьдран бизнес эрхэлдэг аж.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Х.Клинтон Вермонт, Нью-Жерси, Делавэр, Массачусетс, Мэриленд, Колумбийн тойрог болон Нью-Йорк гэсэн долоон муж улсад ялалт байгуулаад байна.

 Б.Адъяахүү

Холбоотой мэдээ