АРХАНГАЙ: Хүн ам зүйн ачаалал 56.40 байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хүн ам зүйн ачаалал гэдэг нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хөдөлмөрийн бус насны (15 хүртэлх, 65 ба түүнээс дээш насны) хүн амын тоог хэлдэг.
Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүн өөрөөсөө гадна хэдэн хүүхэд, хөгшдийг тэжээж байгааг хялбар байдлаар хэмжих арга юм.
Архангай аймгийн хувьд 2024 оны тухайд хүн ам зүйн ачаалал нь 56.40 байгаа ба үүний 47.30 нь хүүхдийн, 9 нь хөгшдийн ачаалал байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны 100 хүн тутам өөрсдөөсөө гадна 47 хүүхдийг, 9 ахмад настныг тэжээж байна гэсэн үг юм.
Архангай аймагт 2024 оны эцэст нийт 91559 хүн байнга оршин сууж байна. Нийт хүн амын 49.7 хувь нь эмэгтэйчүүд байна.