Мөрөнчүүдийг Элстийн арын хогны хорт утаа хордуулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-05 15:21:29

Мөрөн хотын иргэдийн хогийн цэг салхины доод талд байрлах Элстийн ар хэмээх ууланд байрладаг боловч  хогны цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байна.

Хог шатаж буй утаанаас хүний биед 10-20 жилийн турш байж чадах хорт бодис ялгардаг бөгөөд энэ нь хорт хавдар ургийн гажиг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Сүүлийн жилүүдэд төв бараадсан иргэдийн тоо нэмэгдсэний улмаас Мөрөн хотын суурьшил тэлж байна. Хогны цэгийг хүний  биед хоргүй байдлаар шийдвэрлэхийн тулд ландшафын арга буюу булж хадгалах журмаар шийдвэрлэх боломж байдаг боловч их хөрөнгө мөнгө шаардлагатай учраас шийдвэрлэж чадахгүй хогоо ил задгай хаяж шатааж иргэд хорт утаанд хордсоор байгаа ажээ.

                                                                                                                    Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ