Өдөрт 80-100 тн эко нүүрс үйлдвэрлэж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-11-03 17:15:42

Номин шилтгээн констракшн ХХК  эко нүүрс үйлдвэрлэж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Хөшөөтийн уурхайн нүүрсээр  тус компани өдөрт нэг ээлжинд 80-100 тн, хоёр ээлжээр ажиллах үедээ 160-200 тн эко нүүрс үйлдвэрлэдэг.

Эко нүүрсийг хэрэглэгчдэд хүргэхдээ ууталж савласан, шууд түлж хэрэглэх боломжтойгоос гадна хог хаягдал гарахгүй, асалт удаан, дулаанаа удаан барьдаг илчтэй  зэрэг олон давуу чанартай.

Бас хэрэглэгчдээс нүүрснийхээ  уутыг нь буцаан 100 төгргөөр худалдан авдаг аж.

Эко нүүрс  нэг тонноос дээш хэмжээгээр худалдан авбал аймгийн төв дотор хүргэлт үнэгүй юм байна. 

Эко нүүрс нь байгаль дээр байгаа нүүрсийг машинаар бүхлээр нь авч ирж зарж борлуулж байгаа нүүрстэй харьцуулбал олон дахин хагалахгүй, уутнаас нь шууд хэрэглэж байгаа нь хог хаягдалгүй, хэрэглэхэд тохиромжтой гэж нүүрс худалдан авч байгаа зарим иргэд хэлж байна.

Эко нүүрсний борлуулалт, худалдан авалт сайн байгааг тус компанийн нүүрс борлуулагчид хэлж байна. Харин нэг бэрхшээлтэй тал нь зах дээр борлуулалт хийхэд хөөж туудаг, байнгын зарж борлуулах  цэг байдаггүй нь хүндрэлтэй байгаа гэнэ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ