ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр "Суралцагч хот" болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-15 20:06:56

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО нь дэлхийн 79 орны 356 хотыг нэгтгэн "Суралцагч хот" сүлжээг бий болгосон байна. Үүнд Арвайхээр хот нэгдэх зорилт тавьж, санамж бичиг байгуулсан.  


Энэ хүрээнд аймгийн Насан туршийн суралцахуйн төв болон төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран "Суралцагч хот-Арвайхээр" нээлттэй хаалганы өдөрлөгийг Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. 


Өдөрлөгт 600 орчим иргэн оролцон 7 өртөөгөөр зочилж, 20 гаруй төрлийн үйлчилгээг газар дээрээс нь авсан юм.


Суралцагч хот нь хүн бүрийн насан туршийн боловсролыг дэмжиж, сурах урам зоригоор цэнэглэхийн зэрэгцээ сурснаа түгээх, бусадтай хуваалцах замаар иргэдээ хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилготой.














Холбоотой мэдээ