Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-15 15:00:22

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотноо болсон Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн баярын жагсаалд Монгол Улсаас оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, улсаа төлөөлөн олон орны дайчидтай мөр зэрэгцэн алхаж, монгол цэргийн жавхаа, сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн алба хаагчид болон тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүлд нь төрийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Цэргийн гавьяаны одонгоор:

“Алдар” спорт хорооны албаны дарга, хошууч Дэмбэрэлийн Цэрэнбат,

Зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Гантэшүүрийн Өлзийбадрах,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлах ахлагч Наранцэцэгийн Бэхбат нарыг шагналаа.


Цэргийн хүндэт медалиар:

Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Жамбын Ариунболд,

Зэвсэгт хүчний дүгээр ангийн Сургалтын албаны дарга, ахмад Гансүхийн Мөнхболд,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга-дайчилгааны офицер, ахмад Лхагвадоржийн Бямбадорж,

Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, ахмад Хөхөөгийн Гантулга,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Нисэх тусгай тоноглолын инженер, ахлах дэслэгч Энхбатын Төрболд,

Зэвсэгт хүчний дүгээр ангийн тусгай ажлын цехийн туслах хэсгийн дарга, дэслэгч Бямбацэрэнгийн Баянтөгс,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Холбооны батальоны дунд чадлын радио станцын салааны захирагч, дэслэгч Лхагважавын Мөнх-Эрдэнэ нарын 60 гаруй алба хаагчийг шагналаа.



Ялалтын баярын жагсаалд оролцсон 28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан командалсан юм. 2015 оны Ялалтын баярын 70 жилийн ойн баярын жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, 2020 оны 75 жилийн ойн баярын жагсаалыг Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалжээ.


 

 

 

Холбоотой мэдээ