“Үндэсний өгөх өдөр”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-02 19:59:36

Дархан-Уул аймаг анх удаа “Үндэсний өгөх өдөр”-ийг тэмдэглэв. Монгол Улс долоо дахь жилдээ тэмдэглэж байгаа уг өдрийг аймагтаа анх удаа тэмдэглэхийн тулд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ хамтарч Нийтийн Аж ахуй үйлчилгээний газрын арван ажилтан, албан хаагчдад нэхий дотортой ажлын хувцас бэлэглэлээ.

Тус НААҮГ-т 200 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж тэдгээрээс хотын замын тохижилт үйлчилгээнд ажиллагсад нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хүйтэн халууныг үл ажран хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахын тулд чармайн ажилладаг. Тиймээс энэ өдрийг тохиолдуулж зам талбайн ажиллагсдын төлөөлөлд дээрх байгууллагуудаас ирүүлсэн дулаан хувцасыг өгч байна гэж аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ