Хүүхдүүд хулгайн гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 13:48:39

Эхний есөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 27 хүүхэд хулгайн гэмт хэрэг үйлджээ. Өнгөрсөн жилийн байдлыг энэ жилтэй харьцуулахад хүүхэдтэй холбоотой хулгайн гэмт хэрэг өссөн байгааг Цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 14-16 насны хүүхдүүд байгаа аж. Монгол Улсын эрүүгийн тухай хуулинд 14 хүртэлх насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заажээ. Хүүхдүүд хулгайн гэмт хэрэг үйлдэх зөрчил ихэссэн нь эцэг эхчүүдийн хүүхэддээ анхаарал сул байдгаас голчлон шалтгаалдаг гэж цагдаагийн газраас дүгнэжээ.

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчих, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, биед гэмтэл учруулах, танхайрах зэрэг гэмт хэрэгт хүүхэд холбогддог байжээ.Харин 2016 оны хувьд эдгээр гэмт хэргүүд огт гараагүй байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ