Хөвсгөлд 400 гаруй хүүхэд жүдогоор хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-01 23:51:35

Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй спортын нэг бол жүдо  бөх юм. Аймгийн хэмжээнд 400 гаруй хүүхэд жүдогоор хичээллэдэг бол Мөрөн суманд Биеийн тамир спортын газрын самбо, жүдо бөхийн багш, дасгалжуулагч, спортын мастер Б.Очирбат, Нутгийн аваргууд сургуулийн самбо, жүдо бөхийн багш дасгалжуулагч Б.Хишигбат нарын удирдлаган дор 70 гаруй хүүхэд тогтмол хичээллэж бэлтгэл сургуулалт хийж байна.

Тус хүүхдүүдийн 30 гаруй нь тогтмол тэмцээнд оролцож охидын төрөл оролцсон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож  эхний 3 байрт шалгардаг болжээ. Саяхан Улаанбатар хотод болсон Монгол, Японы хамтарсан MJ цомын тэмцээнд 48 кг-ийн жинд барилдсан Хөвсгөлийн тамирчин Б.Баасанхүү алтан медаль хүртжээ. Тус аймагт жүдо бөхийн спорт сонирхогчдын тоо нэмэгдэж тэмцээн наадамд амжилттай оролцож байгаа боловч тамирчид бэлтгэл хийх стандартын өрөө тасалгаа шаардлагатай байгаа гэнэ.

Цаашид  хоймор нутгаа дуусгах алдартай тамирчдыг төрүүлэх зорилгоор бэлтгэл сургуулилтыг тогтмол тасралтгүй хийж амжилт гаргана гэдгийг дасгалжуулагч багш нар хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ