ӨНӨӨДӨР: "Нүүдэл 999" шатрын анхдугаар тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-24 07:21:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.


10:00 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох, зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно.

11:00 цагт: ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзана.

11:00 цагт: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

12:00 цагт: Тамирчдын холбооноос  Монголын хөл бөмбөгийн холбооны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:30 цагт: Гандантэгчинлэн хийдэд гурав дахь жилдээ айлдаж буй Ганжуурын эш лүн ном айлдварын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 90905875

14:30 цагт: Улаанбаатар В2В-Хөрөнгө оруулалт-ЖДҮ-Level up" бизнес уулзалт Сэнтрал тауэрт болно. Холбогдох утас: 99995605

18:00 цагт: Солонгос сургууль төгсөгчдийн холбооноос  төгсөгчдийнхөө идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг Рамада зочид буудалд зохион байгуулна.

-Олон улсын дархлаажуулалтын долоо хоног тохиож байна.

-Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн Холидэй Инн-д үргэлжилж байна.


Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Газар тариалангийн салбарын зөвлөгөөн, "АТАР IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны нээлт тус аймгийн Сүхбаатар хотноо болно.

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.

 

 

 

Холбоотой мэдээ