Сонгогчийн ирц 50.1 хувьд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-01 15:06:01

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 568 дугаар хэсэг, Даланжаргалан сумын 532 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир дахин санал хураалтыг  хуулийн дагуу аравдугаар сарын 29-нд  зохион байгуулсан. 

Даланжаргалан сумын 532 дугаар хэсэгт нийт 456 сонгогч санал өгөхөөс 260 сонгогч санал өгч ирц 57.0 хувьд хүрсэн бол Хатанбулаг сумын 568 дугаар хэсэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад 260 сонгогч бүртгүүлснээс 99 сонгогч саналаа өгч ирц 38.1 хувьд хүрсэн аж.

Эцсийн байдлаар дээрх хоёр хэсэгт нийт 359 сонгогч санал өгч ирц 50.1 хувь болсон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ