Өсвөрийн бүжигчдийн улсын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-01 14:04:12

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, алдарт бүжигчин зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаан энэ сарын 4-нөөс 05-нд  Сайншанд хотын  Хүүхдийн ордонд болно.

Уралдаанд  Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн бүжигчид, хүүхэд багачууд оролцох юм.

Энэ уралдаан нь алдарт бүжигчний дэглэсэн бүжгийн уран бүтээл, дуулалт бүжгүүдийг залуу үедээ  үндсэн дэг жаягаар нь  хадгалан үлдээх,  ирээдүйн шилдэг бүжигчдийг төрүүлэн гаргах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан  мэргэжлийн  бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг өвлүүлэх,  мэргэжлийн  уран бүтээлчдийн ур чадварыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой аж.

Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаан”-ыг  1991 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай болсон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ