“Кливленд Кавальерс” Дорнод бүсийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) улирлын тоглолтод “Кливленд Кавальерс” баг "Чикаго Буллз" багийг хожсоноор Дорнод бүсийн аварга боллоо.
"Кливленд"-ийн талбайд болсон тоглолт 135:113 (25:24, 43:24, 30:37, 37:28) оноогоор дууссан байна. Тус багийн Дариус Гарленд 28 оноо авсан бол Эвон Мобли (21 оноо + 12 удаа самбараас бөмбөг авсан) дабл-дабл хийжээ. "Чикаго Буллз" багаас Патрик Уильямс хамгийн олон оноо (21) авсан бол Жален Смит (13 оноо + 10 удаа самбараас бөмбөг авсан) дабл-дабл хийсэн байна.
63 хожил, 16 хожигдолтой яваа “Кливлэнд” улирал дуусахад гурван тоглолт дутуу байгаа үед Дорнод бүсийн аваргын болзлыг хангажээ. Харин "Чикаго Буллз" баг 36 хожиж, 43 хожигдсон амжилтаар аравдугаарт бичигдэж байна.
Бусад тоглолтын дүн:
"Индиана Пэйсерс" - "Вашингтон Уизардс" - 104:98 (21:35, 27:13, 24:25, 32:25)
"Орландо Мэжик" - "Атланта Хокс" - 119:112 (30:31, 36:26, 26:27, 27:28)
"Шарлотт Хорнетс" - "Мемфис Гриззлис" - 100:124 (18:33, 26:30, 30:34, 26:27)