Йемений шоронд олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-30 11:44:50

САНА. /ВВС/. Саудын Арави тэргүүтэй эвсэл Йемений шоронд агаарын цохилт өгсний улмаас хэдэн арван хүн амиа алджээ.

Йемений Худайдах боомт хот дахь аль-Заядияа аюулгүй байдлын төвийн шорон Саудын Арави тэргүүтэй эвслийн агаарын цохилтод өртсөн гэж аюулаас хамгаалах хүчин, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд мэдэгдэв.

2014 оноос хойш Йемений Засгийн газрын хүчинтэй тэмцэж байгаа хусит босогчид Худайдах хотыг хянадаг ажээ.

Босогчид, хоригдолууд гээд 30 гаруй хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн бол хусит босогчид 43 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна.

Йемений цөллөгдсөн Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хадиг дэмждэг уг эвслийн өгсөн агаарын цохилтод олон энгийн иргэн өртөж амиа алдаж байна гэж олон нийт шүүмжилдэг билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ