Мах, гурилын үнэ буурлаа

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-10 14:18:11

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын барааны зах дээр гурилын үнэ ялимгүй хямдран ОХУ-аас оруулж ирсэн уут гурил 45000 төгрөг болов.

Харин мал, махны үнэ буурч эхэлсэн нь хот суурин газрынхны хувьд таатай боловч малчдад таалагдахгүй байна. Бэлчээр улам бүр хомсдож, цаг агаар хүйтрэх тусам малчид малаа борлуулах тийшээ хандлаа. А-92 бензиний литр 1850, ямааны кг ноолуур 35000 төгрөг. Үхрийн кг мах 4500. Тугалтай үнээний үнэ 600-700 мянган төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг дахин буурсан нь нэг талаар мал сүргийн тоо толгой өссөнийг, нөгөө талаар малчдад мөнгө чухал хэрэгтэй болсоныг харуулж байна.

                                 Ш.Айзаря                                                                                   

Холбоотой мэдээ