ӨМНӨГОВЬ: 12 албан хаагчид тус бүр 6 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-17 20:45:17

Даланзадгад,2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг “Мөрдөстэй бүсгүй-2025” үйл ажиллагааг гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

 

Тодруулбал, төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчдыг хамруулан “Мөрдөстэй бүсгүй” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Харин энэ жил Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж, 13 байгууллагын 180 гаруй албан хаагч эмэгтэй оролцжээ.

 

Үйл ажиллагааны нээлтэд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцож салбартаа амжилт гарган манлайлан ажиллаж буй албан хаагчдад амжилт хүсэж, аймгийн болон салбарын шагналыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

 

Мөн орон нутгийн төсвөөс 12 албан хаагчид тус бүр 6 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг, 4 албан хаагчид гэр олгохоор шийдвэрлэн батламж гардууллаа. 













Холбоотой мэдээ