Шинэ аварга гурван даваатай башёг үргэлжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-14 12:23:00

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2025 оны Харү башёгийн эхний таван өдрийн барилдаан боллоо.


Шинэ ёкозүнатай, хоёр озэкитой башё эхэлсэн башёд макүүчид унаагүй бөх үлдсэнгүй. Шинэ ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн гурван даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол цолоо хамгаалан барилдаж буй озэки Котозакүра гурав унажээ. Макүүчид долоон бөх дөрвөн даваатай тэргүүлж яваагийн нэг нь Онокацү Б.Чойжилсүрэн юм. Тэгвэл 17 бөх гурван даваатайгаар тэргүүлэгчдийг нэхэж явна.


Мэргэжлийн сумогийн замналын анхны башёдоо зодоглож буй улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Тэнросэй С.Лувсангомбо 2-0 гэсэн амжилттай байна. Таван зиндаанд барилдаж буй 21 монгол сумочийн амжилтын мэдээллийг хүргэе.


Макүүчи зиндаа

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 3-2

Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн 3-2

Б-2 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2

Б-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 1-4

Б-12 Онокацү Б.Чойжилсүрэн 4-1

Жюүрёо зиндаа

З-1 Тамашохо Э.Энхманлай 2-3

З-3 Рога А.Амарсанаа 4-1

З-6 Миторюү Б.Төрболд 1-4

Макүшита зиндаа

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 1-2

З-8 Котокэнрюү Г.Билгүүн 0-2

З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар 2-1

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-0

Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2-1

Б-16 Казэноүми Ц.Билгүүн 1-2

З-21 Хокүтомарү Н.Чинзориг 1-1

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 1-1

З-45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 2-0

Санданмэ зиндаа

З-6 Госэйзан Б.Мөнх-Од 0-2

Б-18 Саданохикари Д.Наранцогт 1-1

Жонокүчи зиндаа

Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 2-0 

Холбоотой мэдээ