40 мянган га талбайд үлийн цагаан оготно устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-25 18:35:22

Булган аймгийн Гурванбулаг, Могод, Рашаант, Дашинчилэн сумд үлийн цагаан оготнотой болоод 2 жил болж байна. Улсын төсвөөс 64 сая төгрөг баталснаас 40 сая нь ирж, дээрх сумдад үлийн цагаантай тэмцэх ажил эхэлжээ.

Одоогоор 40 мянган га талбайд энгийн механик, биологийн аргаар тэмцэж байна. Одоо намар болсон учир үр хөврөл гэдсэнд нь байхад устгах, шувууны суудал засаж оготно бариулах аргыг хэрэглэж байгаа ажээ. 

Харин зуны улиралд бол утаагаар утах, ус цутгах зэрэг аргаар устгадаг байна.

Мэрэгч амьтдаас бэлчээрт хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно байдаг. Үлийн цагаан оготноор судалгаа хийдэг эрдэмтдийн дүгнэлтээс харахад өвс ургамал өндөр, өтгөн сахлаг байвал үржих боломжгүй  байдаг гэнэ. Тиймээс  бэлчээр талхлагдах нь үлийн цагаан оготно олшрох нөхцлийг бүрдүүлж өгдөг ажээ. Мөн үлийн цагаан оготно 10-12 жилийн давтамжтай үржиж, олширдгийг эрдэмтэд тогтоожээ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ