ХӨВСГӨЛ: "Өвлийн гоёл” үндэсний хувцасны загварын шоу болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загварын шоу, тахтай хатирч морьдын
уралдаан, сонирхогчдын дунд сээр шалгах наадам болно.
Энэ жил мөсний баярыг зорин ирж буй хүн бүрд үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор “Үндэсний хувцас үндэсний брэнд” уриан дор зохион байгуулж байна.
Мөсний баярын хаалт энэ сарын 22-нд болно.