СЭЛЭНГЭ: Буур хээрийн тал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газар нутаг,
байгалийн сайхныг үзэж сонирхохоор ирдэг өдрийн аялагчдын очих дуртай нэгэн түүх
өгүүлсэн газар байдаг.
Энэ
бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Буур хээрийн тал юм. Энэхүү
уудам, үзэсгэлэнт талд Монголын тусгаар тогтнолын түүхтэй
холбоотой олон үйл явдал өрнөж байсан түүхтэй.
Тодруулбал, найман зууны тэртээ Чингис хаан Мэргидүүдэд булаагдсан Бөртэ хатнаа эргүүлэн авч,
Их Монгол Улсаа байгуулах түүхэн ялалтын эхлэл тавигдсан түүхтэй.
Энэхүү
түүхэн талаа алдаршуулах, үр хойчдоо танин мэдүүлэх, түүх дурсгалаа мөнхлөх
зорилгоор аймгийн удирдлагууд, зохиолчид санаа нэгдэн нэгэн том чулуун хөшөөг босгосон юм.
Хөшөөн
дээр “Эрсэн хүнээ олсон тул энд бууцгаая хэмээн Чингис хаан айлдав” гэж босоо
монгол бичгээр сийлсэн. Тус хөшөөний чулууг Шаамар сумын Дулаанхан
тосгоны хойморт залрах Дулаан хан уулаас авчирч тавьжээ.
Мөн Буур хээрийн талын энэхүү том чулуун хөшөөний урд талд дуу дуулахад бургилдаг нэгэн булаг байдаг юм.