АРХАНГАЙ: Гурилын 56 хоногийн нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний хангамж, нөөцийн мэдээг 14 хоног тутам шинэчлэн гаргадаг.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд:
1.Мах 340.1 тн буюу 24 хоног,
2.Гурил 428.28 тн буюу 56 хоног,
3.Гурилан бүтээгдэхүүн 24.07 тн буюу 2 хоног,
4.Будаа 117.62 тн буюу 31 хоног,
5.Сахар 74.05 тн буюу 29 хоног,
6.Ургамлын тос 28.63 тн буюу 15 хоног,
7.Давс 24.3 тн буюу 64 хоног,
8.Ундны ус 34.7 мян.л буюу 1 хоног,
9.Хуурай сүү 20.94 тн буюу 16 хоног,
10.Төмс 95.4 тн буюу 10 хоног,
11.Хүнсний ногоо 37.31 тн буюу 2 хоног,
12.Өндөг 0.72 тн буюу 1 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.
Дээрх бүтээгдэхүүнүүдийн нөөцийн тухайд хэвийн гэж үзэх ба бизнес эрхлэгчид тогтмол татан авалтыг хийдэг байна. Тийм учраас 14 хоног тутам авч буй нөөцийн сулдалгаагаар нөөцгүй болох хэмжээнд очдоггүй байна.