АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр их засварууд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-10 11:00:29

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2025 оны аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан.


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 тэрбум төгрөгөөр 17 төсөл, арга хэмжээг тусгаж өгсөн. Төсөвт өртгийн 4.7 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгасан байна.


17 ажлын 13 төсөл, арга хэмжээ нь сургууль, цэцэрлэгийн их засвар бол үлдсэн нь соёлын төв, ЗДТГ, Эрүүл мэндийн газрын их засварууд байна.    

Холбоотой мэдээ