УВС: Олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-09 17:04:20

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байна.


Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үед зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.


Гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн баруун аймгуудын ихэнх сумын нутгаар зудын нөхцөл байдал үүссэн, зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс хангалттай чийг хуримтлуулаагүй байна. Салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул малчид өвс, тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Холбоотой мэдээ