СЭЛЭНГЭ: ЭМЯ-ны үнэлгээний баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-17 13:25:30

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Тус үнэлгээний баг Эрүүл мэндийн сайдьн А/76О дугаар тушаалаар баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд төгсгөлийн үнэлгээ хийж, ололт амжилт, сургамжид дүн шинжилгээ хийнэ.

 

Мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарсан саад бэрхшээлүүдийг тодорхойлж, цаашид эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажиллаж байна.

 

Үнэлгээний багийн ахлагчаар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Я.Буянжаргал, Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх С.Хишигээ нар ажиллаж байна.

 

Багийнхан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Эмнэх баг” өрхийн эрүүл мэндийн төв, Шаамар сумын Эрүүл мэндийн төвүүдэд баталсан удирдамжийн дагуу үнэлгээ хийж байна.

 

Ажлын баг Сэлэнгэ аймагт нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллах юм.

 

Холбоотой мэдээ