Хүүхдийн төв сувилал үйл ажиллагаагаа сурталчиллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг асран сувилж байна.
Тус төвийнхөн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаагаа танилцууллаа. Арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцсон бөгөөд энэ үеэр байгууллагатай танилцан, хүүхдийн хоолны амталгаа хийж, хоол хийх технологи заах зэрэг арга хэмжээ явуулав.
Хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторын үйлчилгээ, гүйцэт нярайг сувилах үйлчилгээг шинээр хэрэгжүүлээд байгаа юм. Улсын хэмжээний тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулж байгаа аж.
Н.Туяа