Дорнод аймгийн 4 суманд дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 10:21:58

Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль Дорнод аймагт 57 хувьтай болж өнгөрлөө. Хэдийгээр нийтдээ ирц хүрсэн ч зарим сум, хэсгийн хороодын хувьд ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

Тухайлбал Хэрлэн сум буюу аймгийн төвийн  долоон хэсгийн хороо, Сэргэлэн сумдад нэмэлт сонгууль явуулна. Мөн тус аймгийн дөрвөн суманд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн учир мөн санал хураалтыг дахин явуулах болжээ. Эдгээр сумд нь Баян-Уул, Баяндун, Хөлөнбуйр, Чулуунхороот юм байна.

Урьдчилсан мэдээгээр тус аймгийн 14 сумын 11-нд нь МАН ялалт байгуулж Дашбалбар, Гурванзагал сумдад АН нам ялаад байна.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ