Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-11 17:16:04

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалуулзалтыг энэ сарын 13-нд МҮХАҮТ-д зохион байгуулна.


Тус хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, 2017 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хэлэлцээрийн дагуу Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг багасгахаар болсон юм. Манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн чөлөөлсөн байдаг ч манай улсын экспортын нэр төрөл, үнийн дүн, хөрөнгө оруулалт төдийлөн сайн нэмэгдээгүй статистик үзүүлэлт байгаа юм.


Иймд МҮХАҮТ-аас тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид сайжруулах боломжийн тухай санал боловсруулан, хоёр улсын холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх аж. 

Холбоотой мэдээ