"Хүмүүн бичигтэн" хамт олон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.garmaa@montsame.gov.mn
2024-11-09 18:40:06

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас монгол бичгээр хэвлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг энэ оны 4-р улиралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт олон анги, хамт олон захиалан уншиж байна. 


Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Оюуны-Ирээдүй сургуулийн Ё.Баяртайван багштай 7-гийн “12 ангийнхан юм. Тэд "Хүмүүн бичиг" сониныг ангиараа захиалж, монгол бичгийн хичээлийнхээ нэмэлт хэрэгдэхүүн болгон үндэсний бичгээр унших, бичих чадвараа түргэн хугацаанд сайжруулж байгаа аж. 


“Оюуны-Ирээдүй” сургууль Дархан-Уул аймгийн хэмжээнд зохиогддог “Алтан үсгийн баяр” үндэсний бичгийн олимпиадын 18 удаагийн аварга сургууль юм.


Монгол хэл, уран зохиолын багш Г.Адилцэцэг 7-гийн “12 ангид 6-р ангиас нь эхлэн 2 дахь жилдээ хичээл зааж байгаа ажээ.


Сурагчид цаашид сониноо тогтмол захиалан уншихаас гадна монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн – 2024” олон улсын уралдаанд оролцохоор шамдан суралцаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ