ДУНДГОВЬ: Эрчим хүчний салбарын “Зуун мянган мод тарих” төслийн хүрээнд 19520 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-08 17:13:07
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлсэн эрчим хүчний салбарын “Зуун мянган мод тарих” төслийн хүрээнд Дундговь аймагт 19520 мод тарьжээ.


Уг төслийг хэрэгжүүлсэн эрчим хүчний 11 салбар байгууллагын төлөөлөл тус аймагт зочилж, аймгийн удирдлагуудтай уулзан үйл ажиллагаагаа танилцуулж, тарьсан модоо хүлээлгэн өгсөн юм.


Мод тарих ажлыг тус аймагт үе шаттайгаар зохион байгуулжээ. Тодруулбал, 2022-2024 онд Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Луус сум, Дэлгэрцогт сумын нутагт байрлах Чойрын хийдэд тус бүр 1000 мод, Эрдэнэдалай суманд 920 мод, Сайнцагаан суманд 10500 мод тарьсан байна


Түүнчлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн говийн бүсийн салбарын Мандал дэд станцын хойно 24 га газарт 3100 мод тарьж, худаг, усалгааны системийн хамт шийджээ.



Холбоотой мэдээ