ӨВӨРХАНГАЙ: Төмсний хэрэглээний 90.3 хувийг орон нутгаасаа хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны
аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн
ХХААГ-аас 2024 оны ургац хураалтын дүнг гаргалаа. Энэ жил аймгийн хэмжээнд аймгийн
хэмжээнд 18651 га талбайд тариалалт хийж, 26557.8 тонн ургац хураан
авлаа. Тухайлбал,
- Үр тариа
6308 га-аас 5525 тн
- Улаан
буудай 6080 га-аас 5410 тн
- Арвай 28
га-аас 29 тн
- Овьёос 200
га-аас 86 тн
- Төмс 384.8
га-аас 3717.3 тн
- Хүнсний
ногоо 276.6 га-аас 2518.6 тн
- Малын
тэжээл 5340 га-аас 13408,4 тн
- Тосны ургамал
5230 га-аас 1805 тн
- Жимс
жимсгэнэ 141.2 га-аас 33.5 тн тус тус хураажээ.
Тариаланчид
хүнсний ногооны төрлийг нэмэгдүүлж, 89.4 тн улаан лооль, 79.3 тн тарвас, 10.5
тн чинжүү, 8.2 тн навчит ногоо хураан авлаа.
Энэ
онд гурил, гурилан бүтээгдэхүүний 56.3, төмсний 90.3, хүнсний ногооны 28.2,
жимс жимсгэний 0.5 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.