ЗАВХАН: Сансрын 7 хоногийн эхний өдөр 30 бяцхан оролцогч үйлчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-04 15:27:44

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоног өнөөдөр нээлтээ хийлээ. “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны эхний өдөр 100 гаруй хүүхэд ирж оролцжээ.


Сайн дурын 20 гаруй хүүхэд үе тэнгийнхэндээ уур амьсгалын өөрчлөлт,

сансар судлалын талаарх мэдээллийг өгч байна.


Сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн насны хүүхдүүд хамгийн идэвхтэй оролцож байна.


Ахлах ангийн хүүхдүүд мэргэжлийн багш нарын тусламжтай туршилт хийж байна.


Шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах туршилт хийж байна.


Хүүхдүүд туршилт хийж, даалгавар биелүүлж байна.


Сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд,

Хөгжим бүжиг, Политехникийн сургуулийн сурагч, оюутнууд оролцож байна.


Сансар судлалын техникүүдийн талаар танин мэдэж байна.


Нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах,

воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчилж байна.


Дэлхийн сансрын 7 хоногт зориулсан үйл ажиллагаанд сайн дурын 20 хүүхэд, багш нар үйлчилнэ. 

Холбоотой мэдээ