Түүхий эдийн зах ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-16 21:05:41

Дорноговь аймгийн Сайншанд хотод түүхий эд худалдаалах захын барилга ашиглалтад ороход бэлэн болжээ.

Сайншанд суманд малын түүхий эд авдаг ченжүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр ил задгай түүхий эд худалдан авч буйг цэгцлэх, стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, малын түүхийг эдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдах, худалдан борлуулах зорилгоор сумын ЗДТГ-аас санаачилж дээрх захыг барихаар иргэн Н.Шижирбаатартай гэрээ хийж  ОНХС-гаас зээл олгосон байна.

Эдүгээ тус сумын Засаг даргын захирамжийн дагуу МХГ, БОАЖГ, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс багтсан Ажлын хэсэг байгуулагдаж ил задгай түүхий эд худалдан авч буй иргэд, ченжүүдийг түүхий эдийн зах руу нүүлгэх ажлыг зохион байгуулж буй.

Ченжүүд түүхий эдийн зах руу очсоноор  павильон хуалдан авах, түрээслэх, тодорхой татвар хураамж төлж стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах үүрэг хүлээх юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ